BJN mobile app
Үйлчилгээний нөхцөл
Та BJN аппликейшн ашиглахаас өмнө үйлчилгээний нөхцөлийг уншиж танилцах үүрэгтэй.
1. Ерөнхий зүйл
1.1 Би Жи Эн нь БНХАУ, БНСУ зэрэг улсуудаас өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнийг захиалагчдад санал болгон цахимаар худалдан авах боломж бүхий дамжуулан борлуулж, захиалга авч буй байгууллага. Би Жи Эн Аппликейшн нь Би Жи Эн-ийн албан ёсны бүтээгдэхүүн юм.
1.2 Энэхүү үйлчилгээний нөхцөлөөр тус аппликейшнаар үйлчлүүлэх, бараа худалдан авах, захиалгатай холбоотой үүсэх харилцааг зохицуулна.
1.3 Энэхүү үйлчилгээний нөхцөлийн хэрэгжилтэд Би Жи Эн Аппликейшн /цаашид Апп гэх/, бараа худалдан авахаар хандаж буй Захиалагч хамтран хяналт тавина.
1.4 Үйлчилгээний нөхцөлд хэрэглэсэн дараах нэр томьёог дор дурдсан утгаар ойлгоно. Үүнд:
1.4.1 "Апп" гэдэгт Үйлдвэрийн үнээр бараа бүтээгдэхүүний мэдээллийг санал болгох, захиалахтай холбоотой программ хангамж буюу Би Жи Эн Аппликейшныг;
1.4.2 "Захиалагч" гэдэгт Үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч, цахим сувгийг ашиглаж буй иргэний эрх зүйн бүрэн чадвар, чадамжтай иргэн, хуулийн этгээдийг;
1.5 Та Апп ашиглахаас өмнө үйлчилгээний нөхцөлийг уншиж танилцах үүрэгтэй. Үйлчилгээний нөхцөлтэй бүрэн танилцаж ”Хүлээн зөвшөөрч байна” гэсэн товчийг идэвхжүүлснээр таныг эдгээр нөхцөлийг хүлээн зөвшөөрсөнд тооцно. Хэрэв үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрөхөөс татгалзсан, үйлчилгээний нөхцөлийг дагаж мөрдөөгүй тохиолдолд аппликейшн ашиглах боломжгүй болохыг анхаарна уу.
2. Бүртгэл үүсгэх
2.1 Захиалагч нь өөрийн ашиглах төхөөрөмж дээр BJN аппликейшныг татаж суулгана.
2.2 Захиалагч өөрийн утасны дугаараар захиалагчийн бүртгэл үүсгэнэ. Нэвтэрсний дараа нэвтрэх шинэ нууц үг болон өөрийн хувийн мэдээллийн аюулгүй байдлыг хангах үүрэгтэй.
2.3 Захиалагч нь өөрийн нууц үг, хувийн мэдээллээ бусдад дамжуулах, ашиглуулснаас үүдэн гарах эрстлээс сэргийлэх үүрэгтэй. Энэхүү үүргээ биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүйн улмаас учирсан аливаа хохирлыг Апп хариуцахгүй болно.
2.4 Захиалагч нь бүртгэл үүсгэснээр захиалга хийгдэж буй бараануудыг харах, барааны мэдээллийг харах, захиалга өгөх, өөрийн захиалгыг хянах эрх үүснэ.
2.5 Захиалагч нь өөрийн мэдээллийн үнэн, зөв, бодит байдалд бүрэн хариуцлага хүлээнэ.
3. Бараа захиалах
3.1 Захиалга авч буй бараануудын мэдээлэл, тайлбар апп-д байрших ба тухайн бараануудаас үйлчлүүлэгч сонголтоо хийн захиалга өгнө.
3.2 Бараа захиалахдаа барааны өнгө, загвар, хэмжээ, сонголттой холбоотой аливаа эрстэл хариуцлагыг захиалагч өөрөө бүрэн хариуцна.
3.3 Та сонгосон бараагаа сагслаад захиалгын хүсэлтээ баталгаажуулж төлбөрөө 10 минутын дотор төлснөөр захиалга баталгаажна. Захиалсан барааны мэдээллийг “Миний Захиалга” хэсэгт харуулна.
3.4 Захиалгын төлбөр 10 минутын дотор төлөгдөөгүй тохиолдолд захиалга автоматаар цуцлагдана. Нэгэнт цуцлагдсан захиалгыг дахин сэргээх боломжгүй бөгөөд хэрэглэгч захиалгыг дахин шинээр үүсгэнэ.
3.5 Захиалагч 10 минутын дотор төлбөрийг гүйцэтгээгүйн улмаас захиалга цуцлагдсанаас үүдэн бий болсон аливаа асуудалд Апп хариуцлага хүлээхгүй болно.
3.6 Санал болгож буй барааг заагдсан хугацаанд захиалах боломжтой ба захиалгын хугацаа дууссаны дараа захиалга өгөх боломжгүй.
3.7 Апп нь захиалагч захиалга хийх, төлбөр гүйцэтгэх, бараа хүлээж авах, барааны мэдээллийг апп-н бүртгэл рүү мэдэгдэл илгээнэ.
3.8 Хэрэглэгчийн захиалга амжилттай баталгаажсан тохиолдолд буцаах, захиалга цуцлах боломжгүй бөгөөд зөвхөн цуцлагдсан төлөвтэй барааг буцаах боломжтой.
3.9 “Миний Захиалга” хэсэг дэх барааны төлөвөөр захиалсан барааны ирсэн, хүргэлтэд бүртгүүлэх, захиалга цуцлалт болон хүлээн авсан бараануудын түүхийн мэдээллийг харах боломжтой.
3.10 Захиалгын үнэ = Барааны үйлдвэрийн үнэ + Захиалгын хөлс орсон байна.
3.11 Бараа агуулахад ирсний дараа тээврийн хөлс метр куб болон килограммаар тооцно.
4. Бараа олгох журам
Таны захиалсан бараа “Бараа ирсэн” төлөвт шилжсэний дараа ирж авах болон хүргэлтээр авах боломжтой.
4.1. Агуулахаас ирж авах
4.1.1 Гүйлгээний утга дээр бичсэн дугаар, нууц дугаараа хэлж каргогаа төлснөөр ирсэн бараануудын хуудсаа аван бараа олгох хэсгээс ирсэн барааны жагсаалтын дагуу бараагаа авна.
4.1.2 Агуулахад ирж бараагаа авахдаа оочер дарааллын дагуу барааг бэлтгэн 5-15 минутад бэлтгэн өгнө.
4.2. Хүргэлтээр авах
4.2.1 Аппликейшний “Захиалга” хэсгээс “Бараа ирсэн” төлөвтэй бараануудын доод хэсэгт хүргэлтийн хаяг бөглөн, хүргэлтийн хүсэлт өгнө.
4.2.2 Захиалагч нь “Хүргэлтийн хаяг” хэсэгт хүргэлтээр авах хаягаа заавал оруулах ба тухайн хаягаар хүргэлт очно.
4.2.3 Хүргэлтээр авахаар сонгосон барааны тээврийн хөлс болон нийт дүнгээр төлбөрийн нэхэмжлэл үүсэж төлбөрийг төлж гүйцэтгэснээр хүргэлтийн хүсэлт баталгаажна.
4.2.4 Хүргэлт баталгаажсанаас оффисын ажлын цагийн хуваарийн дагуу Мягмар гаригаас Бямба гаригийн 18:00 цагаас өмнө амжилттай баталгаажсан хүргэлт бэлтгэгдэн бэлэн болно. Мягмар гаригаас Бямба гаригийн 18:01 минутаас хойш захиалга баталгаажсан тохиолдолд дараагийн ажлын өдөр бэлтгэгдэнэ. Хүргэлт бэлтгэгдэн бэлэн болсноос хойш 48-72 цагт (ачаа буусан, ачаалал ихэссэн үед 96 цагт) багтан таны захиалга хүргэгдэнэ.
4.2.5 Бүх нийтийн амралтын өдөр болон ажлын цаг дууссан, ням гараг, даваа гараг гэх өдрүүдэд хийгдсэн амжилттай хүргэлтийн захиалга дараагийн ажлын өдөр бэлтгэгдэнэ.
4.2.6 Хүргэлтээр бараагаа авахдаа барааны бүрэн бүтэн байдлыг шалгаж авах, асуудал үүссэн даруйд BJN Hurgelt хаяг уруу 24 цаг дотор багтаан мэдэгдэх үүрэгтэй.
5. Бараа буцаах
5.1 Апп дээрээс 30-45 хоногоос дээш хугацаанд ирээгүй хүлээгдэж байгаа төлөвтэй бараануудаас сонгон буцаалтын хүсэлт илгээх боломжтой.
5.2 Буцаалтын хүсэлтийг хүлээн авснаас хойш тухайн долоо хоногийн дараагийн даваа гаригт буцаалт хийнэ.
5.3 Захиалагч нь хүлээж авсан бараа үйлдвэрийн болон агуулахаас буруу өгсөн тохиолдолд 48 цагийн дотор оффист мэдэгдэн солиулах, буцаах боломжтой.
5.4 Захиалагчийн хүсэлтээр бараа буцаах тохиолдолд тухайн барааны үнийн дүнгийн 10% хассан дүнгээр буцаалтын гүйлгээ хийгдэнэ. (Хувцас, гуталд буцаалт авахгүй)
5.5 Захиалагч нь Дансны мэдээлэл хэсэгт нэр, банк, дансны дугаараа үнэн зөв бөглөсөн байх үүрэгтэй. Энэхүү үүргээ биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүйн улмаас учирсан аливаа хохирлыг Апп хариуцахгүй болно.
5.6 Буцаалтын гүйлгээ зөвхөн захиалагчийн дансны дугаарын дагуу данс уруу хийгдэнэ.
6. Бараа хадгалах хугацаа
Захиалагчийн захиалгыг барааны хадгалах хугацаа, хадгалах горим зэрэг онцлогоос хамааран дараах хугацаагаар хадгална. Хүнсний бүтээгдэхүүн 14 хоног, овортой бараа 14 хоног, үйлдвэрийн бараа 21 хоног, улирлын чанартай бараа 21 хоног хадгална.
7. Гэнэтийн давагдашгүй хүчин зүйл
7.1. Үйлдвэрээс шалтгаалсан барааны буцаалтыг ажлын 3 өдөрт багтаан захиалга баталгаажуулсан дансанд гүйлгээ хийнэ.
8. Үйлчилгээний санал гомдол, хүсэлт шийдвэрлэх
8.1. Санал хүсэлт шийдвэрлэх журмын дагуу үйлчлүүлэгчийн гомдлыг ажлын 3 өдрийн дотор шийдвэрлэнэ.